хэзээ нэгэн цагт..

хэзээ нэгэн цаг энэ хавьцаа их түймэр дүрэлзэж байсан болвуу гэдгийг өчүүхэн үнс, дутуу шатсан зүйлс л илтгэх юмдаа гэж.. 

 

 

хөндий цээж энээ тэрээ догдлох мэдрэмж байхгүй болчихсон энээ тэрээ шатчихсан зүрх энтр.. бүгдийг ор тас мартахсан..

 

хуучин мэдрэмжүүдээ мэдрэх шиг тэнэг хүсэл алга.. бачимдах үедээ тайтгарах өөр зүйлтэй болмоор байна..

 

банжигт сэтгэдл бичих үеийн спамаас хамгаалдаг хамгаалалтын талаар гомдол..

Хашир анжигай миний муу блогоор хаад нэг шагайж харагддым.. банжигын талаар ганцхан гомдол мэдүүлмээр байна.. нэвтрээгүй үед сээгий бичих гэхээр ажилладаг спам хамгаалалтаа янзлаачээ..

 

бичиг үсэгт тайлагдаагүй би мэт нь арай хийж дуурайлгаж зураад энтэр товчоо дарахаар та буруу оруулжээ гээд байхым.. эсвэл зүгээр go away гэсэн бичиг гараал болоо.. бодвол хөөгөөд байгаа бололтой..

 

 

би заавал нэвтэрч байж сэтгэгдэл үлдээмээргүй байшд..

урагшилна..

учир нь үл олдох харгуйгаар урагшилна.. төгсгөл нь үл харагдах жимээр бэдэрнэ.. заримдаа цаг үргэлж шөнө байгаа мэт санагдах ч гэрэл гэгээтэй зүйлс олон тааралдна.. алхаад л мөлхөөд л ухраад л урагшлаад л... зогсолтгүй л явах юмсан..



гэснээс өнөөдөр тэрний төрсөн өдөр.. уламжлал ёсоор хамгийн түрүүнд баяр хүргэсэн мэндчилгээ дэвшүүлэхийг хүссэн.. гэвч ялгаа төдийлөн үгүй биз.. үл анзаарагдах өчүүхэн энэ уламжлалаа мартахгүй хадгалж явах хэрэгтэй ч юмуу үгүй ч юм уу..




хэд хоногийн өмнө нэг хөөрхөн охинтой тааралдсан.. танилцах боломж олдсон.. гэм нь би хэрхэн цааш үргэлжлүүлэх учраа олдоггүй наасан.. яамаар ч юм..

Steve Jobs-ийн өв..

70 80 хүрээд 90 100 хүрээд зүгээр л үхэх.. хэн ч дурсахгүй.. хэн ч уйлахгүй..

харин 50 настайдаа үхэх.. дэлхий даяаараа түүний бий болгосон зүйлсийг хэрэглэж түүнд харамсуулан үхэх хоёрын хооронд том ялгаа бий..


"одоо ингээд 60-70 аад он рок хөгжим лсд эрх чөлөө хайр энэрэл гээд тэр аймаар оюуны оргилсон давалгаанд дунд өсч хүмүүжсэн нэгэн үеийнхэн эхнээсээ яваад эхэллээ дээ... "


нэг нөхөр ингэж бичиж.. шинэ үеийнхэн нь бүх зүйл бэлэн.. жобсын бүтээсэн айпад ашиглаал.. амьдрал хэтэрхий хялбархан юм.. эсвэл амьдралын хүнд хэцүү гэдгийг зүгээр айпадгүй байх хэмээн төсөөлж өссөөр.. таг харанхуй болж байх шиг байнадаа..

ингээд бодохоор жобс агаагын бүтээсэн технологийн дэвшил.. үнэндээ хүний оюун ухааны дээд боловч хүний оюун ухааныг мохоох зүйл юм болуу гэж.. ай технологио гэж..

намарыг..
namart durtai bh tumen shaltag bi nadad durlah buman ohid bii gej :P

ai namar het ert bolchloo hemeen guniglahdaa yug ch uguleed l bsan.. tegsen shargal navchis hagdran unahiig shar nar buudiin holdohiig.. huiten boroo zusren orohiig huurhun huuhen yavaad uguuguid l hamag uchir bj.. namaraa gej.. nadaas yug ch yum avaad orond n hungun gunig uldeecheed yavdiin bnashdee..

havar havriin havart durlasan busguidee duu aylanhan ochih zuurt l hureed irchihdeg uliral yumdaa..:)

 

өчигдөрхөн ийнхүү сараачиж суулаа..

өнөөдөр харин.. намрын сайхныг мэдрэхсэн хэмээн хичнээн хүсэвч оройтсон аятай л.. гадаа хүйтэн.. цас урсаад л.. навчсыг биш биенийхээ хэсэг бүрийг намрын салхинд хийсгэх моддыг өрөвдөж суух хооронд өнөөх навчис олигтойхон ч агаар амьсаглах завдал өгөлгүй хайлсан цасанд хөвөх тавилантай учирчдээ.. хөнгөн гуниг үлдээсэн намарын тухай бодох зуурт л.. намар ийм цагаан билүү.. навчисыг бодон гуниглах зав олдохнуу.. өнгөрсөн жилийн намрыг дурсан уйтгарлах боломж гарахнуу..

хана

бүүр нэг огцом өөрчлөгдмөөр санагдах юм.. энд тэнд бичсэн блог нэртэй хуучин тэмдэглэлүүдээ эргэн хархад зүгээр л нэгэн хэвийн тойрог дунд эргэлдэж байх юм.. юунаас ч юм залхаж залхаж ханасан царай.. хэзээ ч орохгүй гэж боддог газраар явж хэзээ ч хийхгүй гэсэн зүйлээ хиймээр.. ядаж л хэзээ ч хэлэхгүй гэснээ хэлмээр..

..нэг удаа..

хэлж үзсээн.. араас нь асар ихээр харамсаж.. энгийн харилцаан дунд өндөр зузаан хана босгосондоо.. дахиж хэзээ хэнд ч тэгж хэлэхгүй хэмээн шийдсэн.. хэлсэн ч тийм ч үнэмшилтэй сонсогдохгүй болуу хэмээн дотроо найдах.. юу ч болоогүйм шиг царайлна гэдэг яасан хэцүү вэ.. юу ч өөрчлөгдөөгүйм шиг.. худал мишээл нүүрэндээ тодруулан хажууд нь алхаж явахдаа өшөө илүүг хүсэж байгаагаа мэдэвч.. өөр зүйлсийг ярихийг хүсэвч.. толгой эргэм өндөр хананы цаанаас хашгирах мэт.. гэвч тэр нь өчүүхэн зайг туулавч уруулны цаанаас үл цухуйна.. царай баргар.. хөл хүнд.. цаг хугцаа яг энэ мөчид зогссон мэт.. эсвэл хэтэрхий хурдан мэт..

црүн цүн..
амьдралд олон л юм тохиолддог.. цаашид ч тохиолдох биз.. маниуст бас
"црүн цүн.." цааш унших »
(Нийт: 51)